Хэрвээ та Канад улс руу явахаар төлөвлөж байвал

    ​ Форм бөгл​​өх

КАНАД

Канад улс сүүлийн 8-10 жилийн хугацаанд олон улсын оюутнууд дээд боловсрол эзэмшихийг илүүд үздэг улсуудын нэг болсон. Канад улс нь дэлхийн хамгийн эрэлттэй улсуудын нэг бөгөөд Канад дахь олон улсын оюутнуудын тоо тогтмол нэмэгдэж байна. Канадад суралцах, амьдрах зардал бага, стандарт өндөр байдаг тул оюутнууд бусад өндөр хөгжилтэй орнуудаас Канадыг сонгодог. Канад улс нь өндөр чанартай боловсролоороо алдартай бөгөөд 2023 оноос эхлэн ажил хийх эрх нь уагийн хязгааргүй болсон ба бусад дадлага хийх зэрэг боломжоор дүүрэн байдаг. Дээрээс нь цагаачлалын талаарх либерал засгийн газрын бодлого нь нүүж амьдрахад тохиромжтой. 


Албан ёсны хэл: Англи хэл

Та үүнийг мэдэх үү?


Канад цагаан баавгай элбэтэй. Тиймээс хүмүүсийн гэрт ойртож улмаар хоол хулгайлахыг завдсан цагаан баавгайнуудыг хорих шорон хүртэл байдаг.


Канад улсад суралцах 4 шалтгаан:


1. Боловсролын чанар


# 2012 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас гаргасан тайлангаар Канад улс нь боловсролын салбар хамгийн өндөр хөгжиж буй орнуудын нэгээр шалгарч , ахлах сургуулийн боловсролтой насанд хүрэгчдийнхээ тоогоор дэлхийд нэгт орсон бөгөөд Канадын нийт насанд хүрэгчдийн 51% нь их сургууль коллеж төгссөн бакалаврын зэрэгтэй байдаг. Мөн Канад улс нь ДНБ-ий 5,3 %-ийг боловсролын салбарт зарцуулдагийн зэрэгцээ ахлах сургуулийн боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Бүх түвшний сургалтын чанараар дэлхийд өндрөөр үнэлэгддэг.


2.Боломжийн зардлаар сурах боломжтой.


# Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал нь гадаадад суралцах гэж буй оюутнуудын хувьд тулгамдсан асуудал юм. Харин Канад улсын хувьд олон улсын оюутнууд нь дотоодын оюутнуудаас илүү их сургалтын төлбөр төлдөг. Канадын их дээд сургуулиуд бусад улсынхтай харьцуулбал сургалтын төлбөр нь харьцангуй бага байдаг бөгөөд 2014 оны байдлаар дунджаар 16,746 ам.доллар байсан ба энэ нь АНУ-д 24,914 ам.доллар Австралид 24,081 ам.доллар, Их Британид 21,365 ам.доллар байна.


3. Аюулгүй байдал


# Канад нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан хамгийн эрүүл амьдралын орчинтой улсуудын нэг юм. 2016 онд Канад нь дэлхийн хамгийн тайван улс орнуудын жагсаалтад 8-р байранд орсон. Канад нь ардчилсан системтэй орон бөгөөд Канадад амьдардаг хүмүүсийн эрх, эрх чөлөөг Канадын эрх, эрх чөлөөний дүрмээр хамгаалсан байдаг. Тус улсыг зорин ирж буй гадаадын иргэдэд цагаачлалын хууль нь уян хатан байдлаар үйлчилдэг нь томоохон давуу тал юм.


4. Томоохон зах зээл


# Канад улс нь олон улсын оюутнуудыг байнга оршин суухад чиглэсэн олон хөтөлбөрүүдтэй байдаг. Оюутнуудыг төгссөний дараа ажил эрхлэх зөвшөөрөл олгож, Канадад амьдрах боломж олгодог. Хэрэв та Канадад боловсрол эзэмшихээр шийдсэн бол ирээдүйд таны ажлын санал авах боломж тань нэмэгдэх болно! Мөн Канад нь Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм.


КАНАД  УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Хувь хүний бүрдүүлэх материал

1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

5.Төрсний бүртгэлийн лавлага

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

8.Оршин суугаа хаягийн лавлагаа

9.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

10.Суралцах төлөвлөгөө


Батлан даагчийн бүрдүүлэх материал

1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 70-80 сая түүнээс дээш

8.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

9.Батлан даах захидал


Компани батлах даах / хувиараа бизнес эрхлэгч/

1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж

8.Биометр өгөх хураамж

9.Эүүл мэндийн шинжилгээ