Хэрвээ та Их Британи улс руу явахаар төлөвлөж байвал

Форм бөглөх​​

​ ​ИХ БРИТАНИ

Их Британид суралцах болсон гол шалтгаануудын нэг бол боловсролын чанар юм. Их Британийн их дээд сургуулиуд шилдэг гэдгээрээ алдартай бөгөөд эрдэм шинжилгээний стандарт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Их Британи нь олон улсын олон компани, байгууллагуудын төв бөгөөд Их Британийн их дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь ажил олгогчдын эрэлт ихтэй байдаг. Их дээд сургуулиуд шинжлэх ухаанаас эхлээд урлаг, менежмент гэх мэт бүх төрлийн салбартай нягт холбоотой байдаг тул олон улсын оюутнууд суралцах явцдаа бодит туршлага хуримтлуулж, урт удаан хугацаанд мэргэжлийн холбоо тогтоож, дэлхийн зах зээлд маш хүчтэй давуу талыг олж авах боломжтой болно. Мөн сургуулиа төгсөөд 2 жилийн ажиллах эрхтэй байдаг. 


Албан ёсны хэл: Англи хэл


Их британи улсын үзэсгэлэнт газрууд:


– London eye

– Stonehenge

– Loch Ness

– Inverary Castle

– Tower Bridge

– Eden project


Та үүнийг мэдэх үү?


Их Британид цаасан дээр бичигдсэн үндсэн хууль байхгүй цорын ганц орон юм.


Их Британи улсад суралцах 5 шалтгаан:


1. Боловсрол


– Их Британи улсын их сургууль болон коллежуудын сургалтын чанар дэлхий дахины ажил олгогчид болон боловсролын байгууллагад өндрөөр үнэлэгддэг бөгөөд боловсролын зэрэг болон чанараараа дэлхийд тэргүүлдэг учир та Их Британид суралцсанаар дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших болно.


2.Англи хэл.


– Дэлхийн хамгийн түгээмэл хэл болох Англи хэл нь Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын орнуудад албан ёсны хэл болдог бөгөөд энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрөлх хэлний хувиар, мєн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна


3. Сурах хугацаа


– Их Британид суралцсанаар Бусад улс орнуудтай харьцуулахад Их Британий сургалтын хугацаа богино буюу бакалаврын зэрэг 3 жил, магистерын зэрэг 1-2 жилийн хугацаатай байдаг учир Их Британид суралцсанаар цаг хугацаа болон мөнгөө хэмнэх боломжтой.


4. Ажиллах боломж


– Их Британид суралцаж буй гадаадын оюутнууд хичээлтэй үедээ 7 хоногт 20 хүртэл цаг, амралтын үед бүтэн цаг буюу 40 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Их Британид суралцаж төгссөний дараа нэг жилийн хугацаанд ажиллахыг хүлээн зөвшөөрдөг.


5. Орчин нөхцөл


– Их Британи нь олон мянган жилийн түүхтэй түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн гээд үзэж харах, хийх зүйл ихтэй учир Их Британид суралцсанаар амьдралын туршид үлдэх гайхалтай дурсамжтай болох болно. Мөн тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг учир олон найз нөхөдтэй болж, олон үндэсний соёл, ёс заншилтай танилцах болно.


ИХ БРИТАНИ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Хувь хүний бүрдүүлэх материал


1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

4.5х5 хэмжээтэй зураг 2%

5.Төрсний бүртгэлийн лавлагаа

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

8.Оршин суугаа хаягийн лавлагаа

9.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

10.Суралцах төлөвлөгөө


Батлан даагчийн бүрдүүлэх материал


1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 10,000 фунт ба түүнээс дээш

8.Батлан даах захидал


Компани батлах даах / хувиараа бизнес эрхлэгч/


1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж