Хэрвээ та Филиппин улс руу явахаар төлөвлөж байвал

Форм бөглөх​​


ФИЛИППИН

Филиппин бол англи хэл сурахад хамгийн тохиромжтой орнуудын нэг. Сүүлийн жилүүдэд Филиппинд англи хэл сурахаар зориж буй оюутнуудын тоо нэмэгдэж байгаад  нөлөөлсөн нэг чухал хүчин зүйл бол практик байдал буюу байх хугацаандаа олон цагийн ганцаарчилсан сургалт болон ярианы хөтөлбөрүүд юм. Хямд үнээр богино хугацаанд хэлний төвшинөө сайжруулах боломжтой юм. Филиппин улсын албан ёсны хэлнүүд нь филиппин болон англи хэлнүүд. Эдгээр хэлнүүдээс гадна 170 гаруй нутгийн уугуул хэлнүүд тус улсад ашиглагддаг. Ихэнх хүн ам нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Филиппин улс англи хэлээр ярьдаг иргэдийнхээ тоогоор дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. 


Филиппин улс нь Зүүн өмнөд Азид орших 7108 гаруй арлаас тогтсон арлын орон бөгөөд 17 бүсийг нэгтгэсэн нийт 80 гаруй муж хотуудтай. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Филиппиний арлууд дулаан орны чийглэг уур амьсгалтай. Далайн эрэг хавиараа 24-28С, уулархаг газраараа сэрүүвтэр байна. Борооны улирал 5 сараас эхлэн 11 сар хүртэл үргэлжлэх ба энэ үед баруун өмнө зүгээс муссон салхи үлээнэ. 11-5 сарын хооронд ерөнхийд нь хуурай улирал гэж үздэг.


Албан ёсны хэл: Филиппин, Англи хэл