Хэрвээ та Унгар улс руу явахаар төлөвлөж байвал

Форм бөглөх​​

 

УНГАР

Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украйн, Румын, Серби, Хорват, Словен улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Унгар бол Европын холбооны гишүүн, мөн Шенгений улс учраас суралцахад хамгийн тохиромжтой орнуудын нэг юм.

Унгар дахь сургалтын төлбөр нь Европын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй хямд байдаг. Мөн Европын бусад орнуудтай харьцуулахад амьжиргааны өртөг харьцангуй бага байна.

Унгарын нэлээд олон их дээд сургуульд англи хэлээр суралцах боломжтой. Унгар улсад IELTS, TOEFL шалгалтгүйгээр суралцах боломжтойгоос гадна ихэнх их сургуулиудын дэлхийн чансаа маш өндөр байдаг.


Албан ёсны хэл Англи, Унгар


Унгар улсын үзэгслэнт газрууд:


– Balaton

– Eger Wine Region

– Danube Bend

– Veszprém

– Hollókő

– Hévíz


УНГАР УЛСАД СУРАЛЦАХ 6 ШАЛТГААН:


– 1.Амьдрах өртөг бага: Унгар улсад амьжиргааны өртөг бага байдаг бөгөөд сургалтын төлбөрийн хувьд ч АНУ, Их Британи зэрэг орнуудынхаас харьцангүй хямд.


– 2.Бусад Шенгений орнуудаар визгүй зорчих эрхтэй.


– 3.Англи болон Герман хэл дээр суралцах боломжтой.


– 4.Гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог..


– 5.Унгар улсын их сургуулиудын олонхи нь олон улсын оюутнуудад нээлттэй байдаг. Тиймээс оюутнууд дэлхийн бусад орны бусад оюутнуудтай хамт сурч, олон орны соёлоос суралцаж болно.


– 6.Үзэсгэлэнт байгальтай, амьдрах орчин таатай.


УНГАР УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Хувь хүний бүрдүүлэх материал


1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

5.Төрсний бүртгэлийн лавлага

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

8.Оршин суугаа хаягийн лавлагаа

10.Суралцах төлөвлөгөө

11.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

12.3.5х4.5 хэмжээтэй зураг 2%


Батлан даагчийн бүрдүүлэх материал


1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 10,000 евро ба түүнээс дээш

8.Батлан даах захидал


Компани батлан даах /хувиараа бизнес эрхлэгч/

1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж: