Хэрвээ та Америк улс руу явахаар төлөвлөж байвал

ФОРМ БӨ​​ГЛӨХ

АМЕРИК


Америкийн боловсрол дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог. Дэлхийд нэр хүндтэй их сургуульд суралцахын хажуугаар ажил хийх мөн тэтгэлэгт хамрагдах боломжтой     байдаг. Мөн Америк улс нь олон улсын оюутнуудад ээлтэй улс төдийгүй орон орны өөр соёлын өвөрмөц онцлогийг нэгэн дороос сурч мэдэх боломжтой улс юм. 

Албан ёсны хэл: Англи хэл 

Та үүнийг мэдэх үү?

Ихэнх америкчууд Англи хэлээр ярьдаг боловч АНУ-д албан ёсны хэл гэж байдаггүй

АНУ-д суралцах 4 шалтгаан:

1.Тэтгэлэгтэй суралцах боломж

Америкийн боловсрол дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог. Дэлхийд нэр хүндтэй их сургуульд суралцахын хажуугаар ажил хийх мөн тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг.

2.Олон улсын карьер


Америкт боловсрол эзэмших нь ихээхэн нэр хүндтэй байдаг учир ажил олгогчийн зүгээс ажилд авах сонирхол их байдаг. АНУ-д бакалаврын төгсөгчдийн 50% орчим нь үргэлжлүүлэн суралцдаг бол үлдсэн хэсгийн 98% нь ажлахыг хүсдэг байна.


3.Өргөн сонголттой боловсролын хөтөлбөр


4300 гаруй олон улсад магадлан итгэмжлэгдсэн их сургуулиас Бакалавр болон магистрын түвшинд 900 гаруй мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд оюутнуудад боловсролын болон нийгмийн ашиг сонирхолдооо нийцүүлэн сурах боломжийг олгодог. Мэргэжлээс гадна өөрийн сонирхдог чиглэлийн хөтөлбөрийн хичээлийг сонгон суралцах боломжийг оюутандаа олгодог учир өргөн цар хүрээний мэдлэг хуримтлуулах боломжтой. 


4. Соёлын хувьд даяарчлагдах 

Америкт дэлхийн өнцөг булан бүрээс долоон зуун мянга гаруй оюутнууд ирж суралцдаг учир аль ч орны оюутнууд сурч, ажиллаж, амьдрахад маш таатай бөгөөд ард иргэд нь найрсаг дулаан харилцаатай. Бусад олон улс орны хүмүүстэй нөхөрлөх өөрийн болон бусад орны соёлын ялгааг таньж мэдэх глобал иргэн болох боломжтой.


АНУ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Хувь хүний бүрдүүлэх материал

1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

5.Төрсний бүртгэлийн лавлага

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.5х5 хэмжээтэй зураг файлаар болон эх хувиар

8.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

9.Оршин суугаа хаягийн лавлагаа

10.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

11.Суралцах төлөвлөгөө


Батлан даагчийн бүрдүүлэх материал

1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 70-80 сая түүнээс дээш

8.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

9.Батлан даах захидал


Компани батлах даах / хувиараа бизнес эрхлэгч/

1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж

8.Оюутан SEVIS хураамж