Хэрвээ та Австрали улс руу явахаар төлөвлөж байвал

Форм бөглөх​​


АВСТРАЛИ

Олон улсын оюутнууд Австралийн найрсаг, тайван зан чанар, маш сайн боловсролын тогтолцоо, амьдралын өндөр стандарт зэргээс шалтгаалан суралцахаар сонгож байна. Австралийн хууль нь иргэн гэлтгүй гадаад хүнд ч гэсэн маш их таатай бөгөөд хүний эрх болон хүсэлийг хамгийн иа дээдэлдэг орнуудын нэг юм. Мөн дээрээс нь сургуулиа төгссөнийхөө дараа 2-5 жил ажиллаж амьдрах боломжтой байдаг.  


Албан ёсны хэл: Англи хэл


Австрали улс үзэсгэлэнт газрууд:


– Kakadu National Park

– Daintree Rainforest

– Sydney Opera House

– Whitsundays

– Sydney Harbour Bridge


Та үүнийг мэдэх үү?


Дэлхийн хамгийн урт ачааны машин Австралид байдаг. Энэ нь ойролцоогоор 45 чиргүүл, 100 дугуйтай ажээ. Үүгээр бүхий л овор ихтэй зүйлийг хялбархаан зөөдөг гэнэ.


Австрали улсад суралцах 5 шалтгаан:


1. Дэлхийд чансаагаараа тэргүүлэх сургуулиуд


# Боловсролын системийн өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч олон улсын оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ.Үүнээс гадна Австралийн Сидней хотод дэлхийн 180 гаруй орны 140 гаруй хэлээр ярьдаг нийт 4 сая орчим гадаад дотоодын иргэд оршин суудаг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог нэр хүндтэй сургуулиуд Сидней хотод төвлөрдөг билээ.Тус улс гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг аж. 2013-2014 оны Times Higher Education World University Rankings хэмээх судалгаагаар Дэлхийн шилдэг 400 их сургуулийн жагсаалтад Австралийн 19 их сургууль багтсан байна. Aвстралийн их дээд сургуулиуд олон улсын оюутнуудад тусгайлан бэлтгэл хөтөлбөрүүд санал болгодог бөгөөд үүнд бүх шатны Англи хэл, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх курс, мэргэжлийн болон академик суурь хичээлүүд багтдаг


2.Ажиллах боломж


# Ихэнх гадаад оюутнуудад төгссөнийхөө дараа Австралид ажиллаж, амьдарч үлдэх боломж нээлттэй болсон. Саяхан Австралийн Засгийн Газар “Temporary Graduate visa (subclass 485)” буюу их сургууль төгссөний дараах түр оршин суух визэнд нэмэлт өөрчлөлт оруулж төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлжээ. Тус улсын эдийн засгийн эрчимтэй хөгжил болон ажилгүйдлийн түвшин доогуур байдал нь гадаад оюутнуудын Австралийг сонгох гол шалтгаан болдог байна.


3. Австралийн их, дээд сургуулиудын чанарын стандарт


# Австрали улс нь Tertiary Education Quality and Standards Agency (TEQSA) хэмээх Үндэсний боловсролын удирдлага,хяналтын байгууллагатай бөгөөд дээд боловсрол олгох байгууллагуудын дотоод журам болон боловсролын чанарыг хянах, удирдлагаар хангах зорилготой Австралийн Засгийн Газарын хэрэгжүүлэгч агент юм. Мөн Олон Улсын Оюутнуудад зориулсан Боловсролын Үйлчилгээний хуулиндаа дараах нөхцөлүүдийг заасан байдаг.

Олон улсын оюутнуудын суралцах таатай нөхцөл

Oюутнуудын эзэмшиж буй боловсролын чанар

Мэдээллийн үнэн бодитой, цаг үетэйгээ хөл нийлж байгаа эсэх


4. Амьдрахад таатай нөхцөл


# Австрали улс нь маш тайван, гэмт хэргийн гаралт харьцангуй бага орон. Дээрээс нь оюутны эрх ашгийг дээд зэргээр хамгаалж чаддаг. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, гоёмсог хот гээд тэнд залуу хүмүүсийг татах зүйл маш олон. Амьдрах таатай нөхцөлийн индексээр 10-аас 9.3 оноо авсанаас харахад амьдарахад их таатай орон гэдэг нь шууд харагдана. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж суурьшсан хүмүүс ихтэй тул, шашин шүтглэг, арьс өнгөөр гадуурхах нь тун бага. Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хуульт хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн ажиллаж байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг ба Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-р байранд, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 9-р байранд, ХХИ-р дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.Ийм ч учраас ажиллаж амьдрахад тохиромжтой улсуудын тоонд зүй ёсоор ордог билээ.


5. Олон үндэстний хэл соёлтой танилцах


# Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэлийг тунхаглаагүй. Хуулиар заагдаагүй ч гэсэн англи хэл нь нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали Англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин Мандарин Хятад хэлээр 1.7 хувь, Итали хэлээр 1.5 хувь, Араб хэлээр 1.4 хувь, Кантон, Грек хэлээр 1.3 хувь, Вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна. Цагаачилж ирсэн иргэдийн хоёр дахь үе нь хос хэлтэй болж хөгжиж байгаа юм. Уугуул Австраличууд дунд 250 дуудлага бүхий өөр, өөр хэл байдаг гэсэн судалгаа байдаг. Европын эзлэн түрэмгийллээс хойш дээрх хэлнүүд мөхөж одоогоор уугуул Австраличуудын 20 нь л үлдэж хоцорчээ. Харин өндөр настай хүмүүс 110 гаруй хэлийг үр хойчдоо өвлүүлж байгаа ажээ.


АВСТРАЛИ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Хувь хүний бүрдүүлэх материал


1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

5.Төрсний бүртгэлийн лавлага

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

8.Оршин суугаа хаягийн лавлагаа

10.Суралцах төлөвлөгөө

11.3.5х4.5 хэмжээтэй зураг 2%


Батлан даагчийн бүрдүүлэх материал


1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 70-80 сая түүнээс дээш

8.Батлан даах захидал


Компани батлан даах /хувиараа бизнес эрхлэгч/

1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж