Хэрвээ та Польш улс руу явахаар төлөвлөж байвал

Форм бөглөх​​​​

ПОЛЬШ

Польш улс нь боловсролын чанар, амжиргааны өртөг, аюулгүй байдлаараа, сурч, ажиллаж, амьдрахад тохиромжтой улсуудын жагсаалтын дээгүүрт ордог. Польшийн оюутнууд хаана сурч байгаагаас шалтгаалаад сард 462-900 долларын төсвөөр ая тухтай амьдрах боломжтой. Энэ нь үндсэн зардлаас (орон байр, хоол хүнс, аялал гэх мэт) биеийн тамирын гишүүнчлэл, кино театрын тасалбар гэх мэт хэд хэдэн зардлуудыг хамаарна. Польш улс нь мөн хэл сурахад хамгийн тохиромжтой бөгөөд польш, англи, герман, орос зэрэг олон хэлийг ашигладаг улс юм. 


Албан ёсны хэл Польш, Англи 


Польш улсын үзэгслэнт газрууд:


– Malbork Castle

– Warschauer Altstadt

– Marienburg

– Warschauer Königsschloss

– Wawel Burg

– Torun Old Town


Та үүнийг мэдэх үү?:


Малборк хот дахь Малборк цайз нь дэлхийн хамгийн том цайз юм! Энэ шилтгээн нь үлгэрт гардаг шиг сайхан тоосгон шон, цамхаг, хана хэрэмтэй. Голын эрэг дээр байрладаг тул тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм


Польшд суралцах 6 шалтгаан:


– 1.Польш улсад дээд боловсрол их эртний бөгөөд арвин түүхтэй. Та 450 гаруй их дээд сургуулиудаас сонгон суралцах боломжтой


– 2.Польш нь Европын Холбооний болон “Bologna Process’’-ын гишүүн улс тул дээд боловсролын диплом нь European Credit Transfer System - ECTS буюу Европын Кредит Шилжүүлэх Системийн дагуу бусад Европын улсуудад хүлээн зөвшөөрөгддөг тул өөр Европын оронд үргэлжлүүлэн суралцах боломжтой


– 3.Хичээлүүдээ англи хэл дээр үзэж болдог


– 4.Сургалтын төлбөр болон амьдрах өртөг бага Польшийн эдийн засаг хурдацтай өсч байгаа ч амьдрах өртөг бусад Европийн орнуудийг бодвол харьцангуй бага байдаг


– 5.Дэлхийн энхтайваны үзүүлэлт /Global Peace Index/-ээр дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад тааламжтай улсуудын нэгээр шалгарсан


– 6.Мөн Өрнө дорно хослосон соёлийн гайхалтай зохицлийг тэндхийн архитектур, урлаг болон хоолноос мэдэрч болно.


ПОЛЬШ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Хувь хүний бүрдүүлэх материал


1.Гадаад паспорт /хуучин паспорт байгаа бол авчрах/

2.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3.Диплом (эх хувь)

5.Төрсний бүртгэлийн лавлага

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа

7.Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй лавлагаа

8.Оршин суугаа хаягийн лавлагаа

10.Суралцах төлөвлөгөө

11.Гэрлэсэн бол гэрлэлтийн лавлагаа

12.5.5х5.5 хэмжээтэй зураг 2%


Батлан даагчийн бүрдүүлэх материал


1.Дансны хуулга (Сүүлийн 6-12 сарын)

2.Цалингийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Ажлын газрын тодорхойлолт

4.Нийгмийн даатгалын лавлагаа

5.Төрөл садан лавлагаа

6.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд

7.Дансанд байршуулах мөнгөний хэмжээ: 10,000 евро ба түүнээс дээш

8.Батлан даах захидал


Компани батлан даах /хувиараа бизнес эрхлэгч/


1.Компанийн гэрчилгээ

2.Компанийн дансны хуулга (Сүүлийн 6 сарын)

3.Тусгай зөвшөөрөл

4.Түрээсийн гэрээ

5.Татварын тодорхойлолт

6.Нэмэлт материал

7.Визны хураамж